2017/09/21 Улаанбаатар -1º
2017 оны 05 сарын 09

БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхин манай улсад айлчлал хийж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр түүнийг хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинь цаг зав гарган хүлээн авсанд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв.

Мөн тэрбээр “Монгол Улс, БНСВУ-ын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны суурийг Ю.Цэдэнбал, Хо Ши Мин нарын үед тогтоож, үе үеийн удирдлага өнөөг хүртэл тасралтгүй хөгжүүлж ирлээ. Өнөөдөр өглөө Монгол Улсын Ерөнхий сайдтай амжилттай хэлэлцээ хийлээ.Аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад харилцааны салбарын асуудлаар санал солилцлоо. Ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц бололцоо бий. Вьетнамын давуу талтай бараа бүтээгдэхүүн бол ХАА-н бүтээгдэхүүн, цагаан будаа, чихэр, далайн гаралтай бүтээгдэхүүн юм. Эдгээрийг Монгол Улсад экспортлохыг хүсч байна. Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн импортлохыг  хүсч байна" гэв.

Мөн Монгол Улстай газрын тосны салбарт болон соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

 

mnews.mn

Сэтгэгдэл