2017/11/19 Улаанбаатар -23º
2017 оны 05 сарын 09

Их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын 2016-2017 оны хичээлийн жилийн эрдмийн баярыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх талаар Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, МОХ, Монголын Сурагчдын холбоотой хамтран мэдээлэл хийлээ.

 Оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Төгсөлт” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэл хотын хэмжээнд зохион байгуулж буй аж.

Мөн “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэх тухай  БСШУС-ын сайдын тушаал, Нийслэлийн Боловсролын газраас гаргасан зөвлөмжийг баримтлан ажиллахыг сургуулийн захирлуудад үүрэг болгожээ.

 Эрдмийн баярыг тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авах, төгсөгчид, эцэг, эх, асран хамгаалагчдад нь дарамт, хүндрэл учруулах, хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулах, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

 

mnews.mn

Сэтгэгдэл