2017/09/21 Улаанбаатар -1º
2017 оны 05 сарын 09

Сүүлийн үед фейсбүүк болон зарын сайтуудаар “Их хэмжээний мөнгийг бага хүүтэй зээлүүлнэ” гэсэн хуурамч зарууд ихээр явах болсонтой холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс сэрэмжлүүлэг гаргасан байна.

Тодруулбал хуурамч  хаяг үүсгэн өөрийгөө банк санхүүгийн байгууллагад өндөр албан тушаал хашдаг гэх мэтээр бусдад ойлгуулж, зээлийн бичиг баримт орчуулгын төлбөр, мөнгө шилжүүлэх хураамж зэргээр мөнгө шилжүүлэхийг шаардсан залилангийн гэмт хэрэг гарах болжээ.

Ийм гэмт этгээдүүд хохирогчдын итгэлийг олохын тулд “Google.translate” ашиглан монголоор бичих, монгол хүний нэр зураг ашиглан хуурамч фейсбүүк хаяг нээн, "Зээл өгсөнд баярлалаа" гэх мэт худал мэдээлэл тараах, хуурамч бичиг баримт зураг янзалж өөрчлөн явуулах зэрэг олон арга ашиглаж байгаа тул иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Сэтгэгдэл