2017/09/21 Улаанбаатар -2º
2017 оны 05 сарын 09

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 2015, 2016 оны гуравдугаар улирлын санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийсэн байна.

Уг шалгалтаар тус компанийн санхүү, эдийн засаг, үйлдвэрлэл, үр ашгийн байдал, төрийн өмчийн бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, захиран зарцуулалт, хөрөнгөд бүртгэлээр тавьж буй хяналт, гүйцэтгэх захиралтай байгуулсан “Хөлсөөр ажиллуулах гэрээ”, “Өмч эзэмшлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн явц, өр авлага, барагдуулалт, аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээ хэлцэл, худалдан авалтын үйл ажиллагааг хамруулж, дүгнэлт гаргажээ.

Шалгалтын явцад тус компани Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг зөрчиж, 5,5 сая төгрөгийн урамшуулал олгосон зөрчил илэрсэн байна.

Иймээс ажлын хэсэг шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, давтан гаргахгүй байх, компанийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг удирдлагуудад нь үүрэг болгожээ.

mnews.mn

Сэтгэгдэл