2017/11/19 Улаанбаатар -23º
2017 оны 05 сарын 09

Энэ сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Чулуун-Овоо орчмоос 12 настай хүү алга болсон талаарх мэдээлэл өнөөдөр цахим хуудаснаа тархаад байсан.

Баянзүрх дүүргийн 68-р сургуулийн 6-р ангийн сурагч Г.Даваадорж хичээлдээ явна хэмээн өчигдөр 13 цагийн орчимд гэрээсээ гарсан боловч сургууль дээрээ очилгүй алга болсон нь гэр бүлийнхэн болон олон нийтийг түгшээгээд байсан юм.

Тэгвэл хүү саяхан олдсон бөгөөд энэ талаар хүүгийн эгч "Дүүгээ олчихлоо. Туслаж дэмжсэн та бүхэндаа маш их баярлалаа. Дахиж уулзахгүй байх вий гэж айж байсан юм. Их баярлалаа та нартаа" хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Сэтгэгдэл