2017/09/21 Улаанбаатар -2º
2017 оны 05 сарын 10

Аргын тооллын 5 сарын 10, Буд гараг. Хаврын адаг хөх луу сар. Билгийн тооллын 15, Хонгорцог одтой, улаагчин тахиа өдөр. Барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Сэрэхүй. Суудал: Уул.

Өдрийн наран 5 цаг 25 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улай гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.    

www.mnews.mn

Сэтгэгдэл