2017/07/24 Улаанбаатар 17º
2017 оны 05 сарын 10

Үс унах, хуурайших, хугарах, салаалж гэмтэх үед гэрийн нөхцөлд сонгиноор эмчилж туршаарай. Сонгинод агуулагддаг хүхрийн ачаар таны үс бат бөх, зөөлөн, намирсан гоё болно. Үсэнд маш ашиг тустай кератин гэдэг бодис бас сонгинод бий. 

- Сонгинотой маскийг 7 хоногт 2 удаа хийж болно, дор хаяж 3 сар хийвэл зохино. 
- Энэ маскийг 30 минутаас илүү тавих хэрэггүй, хэрэв 1 цаг гэх мэтээр удаавал үсний үндэс угийг түлнэ.
- Гэхдээ үс бороонд норох, хөлрөх үед сонгино үнэртэж болзошгүйг анхаар. 
- Хүсвэл сонгины маскандаа чинжүүний ханд нэмж болно. 

Сонгинотой маск
- Нүүр гарын алчуурыг халуун ууранд барьж толгойгоо орооно. Ингэснээр хуйхны нүх сүв нээгдэж маск тавихад бэлэн болно. 
- Сонгиноо арилгаж үрүүлд үрэх буюу машиндана. Шууд шүүсийг шахаж үсний угандаа түрхэж болно. 30 минутаас илүү байлгаж болохгүй.
- Дараа нь цэв хүйтэн усаар үсээ зайлж угаана. Сонгины хурц үнэрийг арилгахын тулд нимбэгийн шүүс эсвэл эфирийн тос, уксусны хүчил зэргийг нэмж үсээ зайлж болно. 

www.mnews.mn


Сэтгэгдэл