2017/11/19 Улаанбаатар -23º
2017 оны 05 сарын 10

Дэлхийн II дайнд фашистуудын эсрэг тулалдаж даян дэлхийд энх тайван амьдралыг авч ирсэн эцэг эх, өвөө эмээ, өндөр өвөг дээдсийнхээ хөргийг барьж гудамжинд жагссан оросуудын тоо бараг 8 саяд хүрсэн талаар Оросын Дотоод хэргийн яам мэдээллээ. Тодруулбал 7,8 сая орос өнөөдрийн энх амьдралын төлөө амь хайргүй тулалдсан өвгөд дээдэстээ талархлаа илэрхийлэн тэднийгээ эргэн дурсав.

#Бессмертныйполк буюу орчуулбал “Үхэшгүй мөнх хороо” хэмээх ажиллагаа ийнхүү Ялалтын баярын өдөр 5 сарын 9-нд 10 дахь удаагаа зохион байгуулагдлаа. ОХУ-ын бараг бүх хот суурин газарт буюу 2000 гаруй цэгт ийм жагсаал болсон байна. Зөвхөн нийслэл Москва хотод гэхэд #Бессмертныйполк арга хэмжээнд энэ жил 850 мянган хүн оролцжээ. Харин Урал, Алс Дорнод, Сибирьт 1,6 сая гаруй хүн энэ ажиллагаанд нэгдсэн байна. 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 3 дахь удаагаа “Үхэшгүй мөнх хороон”-нд нэгдэж фронтод тулалдаж явсан аавынхаа зургийг гартаа барин жагсав. Дэлхийн бусад оронд хэрхэн "Үхэшгүй мөнх хороо" жагссаныг манай сайт өмнө хүргэсэн билээ. http://mnews.mn/oy5

www.mnews.mn

Сэтгэгдэл