2017/07/22 Улаанбаатар 19º
2017 оны 05 сарын 10

 "Мунзуй" хочит Г.Нямдорж нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хаалттай болж байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.3 бусдыг далайлган сүрдүүлсэн, 125.2 бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, 252.2 нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, зориуд худал мэдээлсэн гэх үндэслэлээр шүүж байгаа юм.

 

Г.Нямдорж нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг "Rich Hill" зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэж дээрэмдсэн төдийгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх үндэслэлээр саатуулагдаж, шалгагдаж байсан юм. Прокуророос Г.Нямдоржийг цаашид хорих шаардлагагүй гэж үзэн өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд суллаж, батлан даалтад гаргасан.

Гэвч тэрээр хорих ангиас суллагдсанаасаа найм хоногийн дараа буюу аравдугаар сарын 28-ны өдөр зүсээ хувирган Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ руу хил давах гэж байгаад Эрүүгийн цагдаагийн алба хаагчдад баривчлагджээ.

 

 

mnews.mn

Сэтгэгдэл