2017/07/22 Улаанбаатар 19º
2017 оны 05 сарын 10

Баруун дөрвөн замын уулзварын урд буюу дөрвөн замаас Нарны гүүр уруудах замд "Приус 20" машин шатжээ

Дуудлагыг Нийслэлийн онцгой байдлын газарт өгснөөр гал унтраах багийнхан шуурхай ирж, зогсоол дээр байсан машины галыг унтраасан байна. Гэвч машинаас авах юм үлдээгүй бололтой.

Одоогоор гал гарсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй гэв. 

mnews.mn

Сэтгэгдэл