2017/11/19 Улаанбаатар -23º
2017 оны 05 сарын 10

Өмгөөлөгч Г.Батбаяр яруу найрагч Б.Галсансүхээс 50 сая төгрөг нэхэмжилсэн байна. Энэ талаар Монголын Сонсголгүй иргэдийн нийгэмлэгийнхэн яруу найрагч Б.Галсансүхтэй хамтран мэдээлэл хийлээ. 

Цагдаагийн байгууллагаас тус сургуульд хяналт шалгалт хийх үеэр өмгөөлөгч Г.Батбаяр хүүхдүүдтэй ёсзүйгүй харьцаж доромжилсон гэж үзсэн тул яруу найрагч Б.Галсансүх сурагчдыг өмөөрч түүнтэй зөрчилдсөн байна.

Гэтэл Г.Батбаяр өмгөөлөгч түүнийг өөрийг нь гүтгэн доромжилсон хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад хандаж, 50 сая төгрөг нэхэмжлээд байгаа аж.


Энэ талаар  Б.Галсансүх “Энэ хүүхдүүдийн өмнөөс дуугарсныхаа төлөө өөрөө хэрэгт ороод явж байгаадаа харамсалтай байна” хэмээлээ. Мөн Монголын сонсголгүй иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Цэдэнбал “ Би 29 дүгээр сургуулийн сурагч байлаа.  Энэ сургуульд 50 жил байсан нуугдсан бугшсан асуудлыг сурагчид маань сая гаргаж тавьсан.  Гэтэл энэ хүүхдүүдийг шоу болгон ашиглаж байгаад харамсаж байна" гэв.

mnews.mn

Сэтгэгдэл