2017/07/22 Улаанбаатар 19º
2017 оны 05 сарын 10

УИХ-д суудалтай Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулаад байгаа. Тэгвэл СЕХ-ноос нэр дэвшигчдийг бүртгэх цагийн хуваарь гарсан байна.

Уг хуваарийн дагуу МАН-аас нэр дэвшигч М.Энхболд маргааш буюу энэ сарын 11-ний 09.50 цагт, МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр 11.30 цагт, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 12.30 цагт бичиг баримтаа СЕХ-нд хүлээлгэн өгч бүртгүүлэх аж.

Сонгуулийн Ерөнхий хороо тэдний бичиг баримтыг хянаж үзээд энэ долоо хоногт багтаан бүртгэх эсэх талаарх шийдвэрээ гаргах юм байна. Хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэх шийдвэр гарснаас хойш ажлын гурав хоногийн дотор багтааж олон нийтэд мэдээлэхээр болжээ.

Тэгэхээр энэ сарын 17-ны өдөр буюу ирэх лхагва гараг гэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор тодорхой болох нь.

Одоогоор гурван нэр дэвшигчийн хоёр нь буюу Н.Энхбаяр, Х.Баттулга нар хуулийн шаардлага хангахгүй байж болзошгүй гэх мэдээлэл тархаад байгаа юм.

 

mnews.mn

Сэтгэгдэл