2017/09/21 Улаанбаатар -2º
2017 оны 05 сарын 10

Үзэгчдийн анхаарлыг татаж буй "Яг түүн шиг" шоу нэвтрүүгийн оролцогчид болон шүүгчид олон нийтийн сүлжээний ярианы нэг сэдэв болоод байгаа. Өнгөрөгч амралтын өдөр үзэгчдэд хүрсэн 6 дахь дугаарын ялагчаар Т.Бархүү тодорсон. Улмаар "Бархүү барах оролцогч алга" гэх нэг хэсэг байсан бол шүүгч Н.Ононг жүжигчдийнхээ талд шүүлт хийж байна гэх шүүмжлэл ч гарсан юм. 

Үүний зэрэгцээ "Н.Онон шүүгчийг солих хэрэгтэй" хэмээгсэд ч цөөнгүй байв. Тэгвэл өөрийнх нь шүүлтэд сэтгэл дундуур байгаа хүмүүст хандан жүжигчин Н.Онон өөрийн цахим хуудаснаа "Миний шүүлтэд юу ч нөлөөлөхгүй. Учир нь би зөв шүүж байгаа гэдэгтээ өөртөө итгэлтэй байгаа" хэмээн бичиж хариу барьжээ.

Түүнчлэн Н.Онон шүүгч Т.Бархүүгийн охины сургуульд тэнцсэнийг тэмдэглэж хоолонд орсон зургаа нийтэлсэн нь мөн л зарим нэгэнд хардлага төрүүлсэн бололтой. "Бархүүгийн 3 саяыг үрэлцэж явна", "Онон шүүгч гадуур Бархүүтэй уулзаад хахууль аваад яваа юм биш биз" гэх коментууд ч тууж явна.

mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • 654564 IP: 202.9.40.80 2017 оны 05 сарын 11

    barxuu undur onoo awaxaar ogt bish bdag getel yunaas bolood ene xund ondor onoo ogood bna shuugshidiig solix xeregtei bx. iim xudal tanail tal zarsan shuult bwal uzex xreeg alga bna bugd xund xetsuu daalgawar xiij bxad neg muu jijegchin turuuleed magtuulaad bdag ix sonin bna.
  • 3232 IP: 202.9.40.80 2017 оны 05 сарын 11

    ariunaa xurtel shudraga bish xun bn lee shuult unener gargawal shal oor onoo garna
  • daria IP: 202.9.41.169 2017 оны 05 сарын 12

    Jvjigchin geheeree tvrvvlj bdoggvi ym uu harin ch sain duulj bhad vneheer abyastai ymaa amjilt amjilt
  • Ононд IP: 202.5.196.171 2017 оны 05 сарын 15

    Ононгийн шүүлт буруу яваад байгааг хөндлөнгийн хүмүүс бүгд харж байна. илтээр хэлбийх нь онцгүй бөгөөд Бархүүгийн нэр хүндийг ч давхар доош татаж байгаагаа ойлгоосой. Ичих нүүргүй болтлоо дампуурсан "инээдмийн жүжиг" шиг юманд ард иргэд дургүй шүү. Алиалагчийн хэрэг одоогоор алга л санагдах юм. Зохион байгуулагч нарт Ононгоос өөр алиалагч олдоогүй бололтой.
Сэтгэгдэл