2017/05/30 Улаанбаатар
2017 оны 05 сарын 10

ТҮЦ ачиж явах үед нэгэн иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан байна.

Тодруулбал Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, МУБИС-ийн автобусны буудлын зүүн талд байрлах ТҮЦ-ийг ачих явцад ийм хэрэг гарчээ. ТҮЦ-ийг “Nissan UD” маркийн машинаар ачиж явах үед Спортын төв ордны арктай замд 30 настай О гэгч хөндлөн баганад хавчигдаж, улмаар толгой нь тасарч амиа алдсан байна. 

“Зөөлөн” кафены урд байрлаж байсан уг ТҮЦ-ийг зөвшөөрөлгүй газар ажиллууллаа хэмээн нүүлгэн шилжүүлэхийг  кафены эзэн шаардаж маргаан үүсгэж байсан гэх мэдээлэл байна.


Юутай ч ТҮЦ-ийг ачиж явсан жолоочийг саатуулаад байгаа бөгөөд хэргийг Замын цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлжээ.

mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Ихээ IP: 103.26.195.147 2017 оны 05 сарын 10

    Аймшигтай юм
Сэтгэгдэл