2017/05/30 Улаанбаатар
2017 оны 05 сарын 11

Францын “Charlie Hebdo” хошин сэтгүүл шинэ Ерөнхийлөгчөө элэглэх гэсэн биш доромжилж орхив. Саяхан сонгогдсон Ерөнхийлөгч Эммануэль Макроны гэр бүлийг дүрсэлсэн хошин зургийг тус сэтгүүл сүүлийн дугаартаа нийтэлжээ.

Францын тэргүүн хатагтай болох гэж байгаа, Макроны гэргий  Бриджит зураг дээр жирэмсэн болсон харагдана. Бриджит нөхрөөсөө 25 насаар эгч, одоо 64 нас сүүдэр зооглож байгаа талаар манай сайт өмнө нь бичсэн билээ:  http://mnews.mn/oy3

Сэтгүүлчид энэ зургаа “Энэ эр гайхамшгийг бүтээнэ” гэж тайлбарлажээ. “Charlie Hebdo” сэтгүүл өмнө нь улстөрчдөө нохойтой зүйрлэсэн удаатай. Макроныг пудель гэж хочилсон бол Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Марин Ле Пен бүсгүйг бульдог хэмээн дүрсэлжээ. 

Энэ зургаа шог сэтгүүлчид “Макрон Елисейн ордонд” гэж нэрлэсэн. Ялсандаа баярлаж хөөрсөн пудель нүдээ гялалзуулан шүлсээ цацлан байж “Марин, байрандаа!” гэж хашгирахад гуниг дүүрэн бульдог нулимсаа гоожуулан “гав гав?” гэж хариулж байна. 

 www.mnews.mn

Сэтгэгдэл