2017/07/22 Улаанбаатар 19º
2017 оны 05 сарын 11

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Үүний дараа “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг танилцуулаад түр завсарлав.

Түүнчлэн Эрүүгийн хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү шуурхай хэвлэлийн хурал зарлаад байна. О.Баасанхүү гишүүн уг хуулийг эх орноосоо урвагчдыг өршөөсөн хууль батлагдлаа хэмээн үзэж, эсэргүүцэл илэрхийлж байгаа аж.

 

mnews.mn

Сэтгэгдэл