2017/09/21 Улаанбаатар -2º
2017 оны 05 сарын 11

Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Mонголын үндэсний музей, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран энэ сарын 15-нд гэр бүлээрээ музей үзэхээр ирсэн үзэгчдэдээ үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.

Тус музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхимтай юм байна.

Мөн музейн сан хөмрөгтөө 56 мянган үзмэртэй бөгөөд Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, дэлгэн үзүүлдэг аж.

mnews.mn

Сэтгэгдэл