2017/11/19 Улаанбаатар -23º
2017 оны 05 сарын 11

УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн намын даргатайгаа түнжин тааруухан байсан хэдий ч МАХН-аас ганцаараа суудал авсан нэгэн. Тийм ч учраас О.Баасанхүүгийнхээ "буянаар" Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх атгасан.

Тэгвэл О.Баасанхүү энэхүү "үнэд орох" боломжоо дуугүй суугаад өнгөрөөхийг хүсээгүй бололтой. "АН-д орж, сөрөг хүчний хүчийг нэмдэг юм билүү" хэмээн өөрийн твитер хуудаснаа бичнэ лээ.

Хэрэв О.Баасанхүү АН-д элсвэл МАХН УИХ-д суудалгүй болж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болох юм. Иймээс шоу хийх боломж бүрийг алдахгүй ашигладаг О.Баасанхүү гишүүн АН-д орж магадгүй хэмээн намын даргаа "сүрдүүлэх"-ээ мартсангүй бололтой.

mnews.mn

Сэтгэгдэл