2017/07/22 Улаанбаатар 19º
2017 оны 05 сарын 12

Эдийн засгийн чуулганыг жил бүрийн хавар зохион байгуулдаг уламжлал тогтсон. Гэвч энэ удаад долдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд хийхээр дахин хойшлууллаа. Үүний шалтгааныг Ерөнхий сайдын тус чуулганы зохион байгуулагчидтай уулзах үеэрээ тайлбарлав. 

Тэрбээр “Чуулганыг үр дүнтэй зохион байгуулахын тулд хойшлуулахаас өөр аргагүй гурван үндэслэл байна. ОУВС-тай хийж байгаа хэлэлцээ эцэслэн дуусч, хөтөлбөр хэрэгжих эсэх нь тодорхой болохыг хүлээх хэрэгтэй. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлсэн тул чуулганыг улс төр давамгайлсан, үр дүн багатай болгох магадлалтай. Эдийн засгийн асуудлыг улстөргүйгээр ярих хэрэгтэй” гэсэн юм.

 

mnews.mn

Сэтгэгдэл