2017/05/30 Улаанбаатар
2017 оны 05 сарын 12

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп ажилдаа ороод ердөө хэдхэн сар өнгөрсөн ч дараагийн Ерөнхийлөгч болох хүмүүсийн нэр тодорсоор байна. Тэдний нэг бол Холливудын од жүжигчин Дуэйн Жонсон. Жүжигчин хүн өмнө нь Америк гүрний Ерөнхийлөгч байсныг та бүхэн мэднэ, нөгөө Рональд Рейган. Тэгээд ч улстөрөөс хол хөндий Трампыг хэн ч Ерөнхийлөгч болно гэж бодоогүй, гэтэл тэр чадсан.

Тиймээс Жонсоны амбиц амьдралд бодитоор хэрэгжих магадлал өндөр байгаа биз? Жонсон “Дэлхийн хүчирхэг, том хүмүүс надад хандаж ийм санал тавьж байгаа. Тэд намайг Америкийн тэргүүн болгож чадна гэж хэлсэн” хэмээн мэдэгдэв. “Энэ боломжтой гэж би үзэж байна, би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх болно. Өнгөрсөн жил энэ боломж илүү бодит болж ирлээ. Ямар ч ажилд өөрийгөө харуулах ёстой гэж би үздэг. Миний хувьд Ерөнхийлөгчийн албан тушаал хашихад хамгийн чухал нь гүдэсхэн, төлөв томоотой байх, бас лидерийн чанар, бүхний төлөө хариуцлага хүлээх хүсэл юм” гэж Жонсон ярилаа. 

Америкийн 46 дахь Ерөнхийлөгч Дуэйн Жонсон гээд төсөөл дөө. Тэгээд ч түүнд өнөөгийн Ерөнхийлөгч таалагддаггүй аж. “Трампад манлайлах чадвар дутагддаг” гэж Жонсон түүнийг шүүмжиллээ. 

www.mnews.mn 

Сэтгэгдэл