2017/07/22 Улаанбаатар 19º
2017 оны 05 сарын 12

Америкийн Ардчилсан намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Хиллари Клинтоныг зөвтгөхийн тулд Оросыг хөндлөнгөөс оролцсон мэт болгож харагдуулахыг оролдож байгаа нь инээдтэй хэрэг хэмээн тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж байна.

Тэрбээр өөрийн интернэт хуудаснаа “Ардчилагчид сонгуульд ялагдсанаа зөвтгөх гэсэн энэ оролдлогоос болж Америк өөрийгөө хэдэн хэсэг хуваан тасчиж байгааг ажиглангаа Орос лавтайяа нударгандаа сэмээрхэн шоолж инээж байгаа байх” хэмээн бичжээ. 

Ардчилсан намын сенаторчид саяхан “Орос хөндлөнгөөс сонгуульд оролцсон хэргийг Ерөнхийлөгч Дональд Трамп мөрдөн шалгах хүсэлгүй байна" гэж буруутгасан. Харин Трамп хариуд нь тэднийг худалч хоёр нүүрт долигонуур амьтад гэж нэрлэсэн юм. 

www.mnews.mn 

Сэтгэгдэл