2017/05/27 Улаанбаатар -17º
2017 оны 05 сарын 12

“Номын соёлт ертөнц” ТББ-аас санаачлан зохион байгуулдаг “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярын арга хэмжээ энэ сарын 12-13-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.

 Энэхүү арга хэмжээг өнгөрсөн жилээс олон улсын номын баяр хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд энэ жил 21 дэх удаагаа “Ulaanbaatar book fair”  олон улсын номын баярын арга хэмжээг зохион байгуулж байна.  Мөн “Хорвоогийн олон өнгө” олон улсын хэл соёлын их наадам, их зохиолч Ч.Лодойдамбын  100 жилийн ойд зориулсан арга хэмжээ болно.

 “Номын соёлт ертөнц” ТББ-аас номын баярын арга хэмжээг 21 дэх удаа,  “Эмпати ертөнц ХХК”-аас олон улсын хэл соёлын их наадмыг Монгол улсад гурав дахь жилдээ зохион байгуулж байна.  Энэ жилийн номын баярт АНУ, Франц, Солонгос зэрэг орны соёлын байгууллага ном бүтээл, хэл соёлоо сурталчлан оролцож байгаа бол 18 улсын хүүхэд залуус, Улаанбаатар чуулга,  Монгол кино нэгтгэл урлагийн тоглолтоо толилуулах аж.

 

mnews.mn

Сэтгэгдэл