2017/07/27 Улаанбаатар 13º
2017 оны 05 сарын 12

Монгол улсын гавьяат тамирчин, ОУХМ, уулчин Г.Өсөхбаяр дэлхийн хоёр дахь ноён оргилд гарахаар өнөөдөр эх орноосоо мордлоо. 

Тэрбээр  Пакистаны Балтистан болон БНХАУ-ын Синьцзяний хил орчимд орших Дэлхийн хоёр дахь ноён оргил гэддэг “K2” ууланд авирахаар төлөвлөж өнгөрсөн хоёрдугаар сараас бэлтгэлээ базаажээ.

Одоогоор К2 ууланд Монгол хүн авиралт хийгээгүй бөгөөд МУГТ Г.Өсөхбаяр анхны уулчин болох юм. “К2” ууланд авирах оролдлого хийсэн олон уулчид амь эрсэдсэн харамсалтай  мэдээ бий. Тиймээс тус уулыг “алуурчин” гэж олон улсын уулчид тодотгодог байна.

 

mnews.mn

Сэтгэгдэл