2017/07/22 Улаанбаатар 19º
2017 оны 05 сарын 12

2017 оны аварга шалгаруулах чөлөөт бөхийн ААШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д С.Батцэцэг алтан медаль хүртлээ.

“Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, МУГТ Соронзонболын Батцэцэг өчигдөр гурван барилдаан хийж гурван удаа өрсөлдөгчөө цэвэр яллаа.

Тэрбээр эхний тойрогт БНСУ-ын Хан Жин Ёныг цэвэр, хагас шигшээ барилдаанд эзэн орны Риту Ритуг мөн цэвэр ялсан байна. С.Батцэцэг аваргын төлөө Японы бөх А.Гимпейтэй барилдан цаг дуусахаас 5 секундын өмнө мөн цэвэр ялснаар Азийн АШТ-д анх удаа түрүүллээ.С.Батцэцэг 2010 онд Шинэ Делид болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан. Ийнхүү долоон жилийн дараа медалийнхаа өнгийг хувиргаж тивдээ анх удаа түрүүллээ.

Тэрээр Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 22 дахь, эмэгтэйчүүдээс зургаа дахь тамирчин боллоо.

 

mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Нарантуяа IP: 43.242.242.51 2017 оны 06 сарын 14

    Аниадаа аз жаргал хүсье. Мундаг шүү
  • Баянмөнх IP: 43.242.242.51 2017 оны 06 сарын 18

    Аз жаргал хүсье
  • Баянмөнх IP: 43.242.242.51 2017 оны 06 сарын 18

    Аз жаргал хүсье
  • Баянмөнх IP: 43.242.242.51 2017 оны 06 сарын 18

    Аз жаргал хүсье
  • Баянмөнх IP: 43.242.242.51 2017 оны 06 сарын 18

    Аз жаргал хүсье
Сэтгэгдэл