2017/11/19 Улаанбаатар -23º
2017 оны 05 сарын 12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан.

Тиймээс маргааш бүх нийтээрээ мод тарих өдөр тохино. Энэ өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд зэрэг албаныхан уламжлал ёсоор хэд хэдэн байршилд мод тарих юм байна.

Тухайлбал Төв аймгийн нутаг дэвсгэр Хөшигтийн хөндийд баригдаж буй  шинэ нисэх буудлын орчимд 1200 мод суулгахаар болжээ. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд орчиндоо мод тарих юм.

mnews.mn

 

Сэтгэгдэл