2017/12/17 Улаанбаатар -25º
2017 оны 05 сарын 13

Удахгүй болох хүүхдийн баярыг угтаж Д.Дагвадорж аварга хүүхдүүд баярлуулах төсөв, төлөвлөгөөгөө гаргасан байна.

Уг төсвөөс үзэхэд Хорхорины 4000 хүүхдийг баярлуулахад зориулж 100 сая төгрөг зарахаар болжээ. Энэ талаараа Их аварга "Амьтаны үрийг алаг үзэхгүй ээ! Бүх хүүхдэд бэлэг" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн юм.

Түүний энэхүү 100 саяын төсвийг харсан зарим нь баярлаж буйгаа илэрхийлсэн бол зарим нэг нь энэ мөнгийг бэлгэнд зарснаас ганц цэцэрлэг ч болов баривал илүү хэрэгтэй хэмээн үзэл бодлоо илэрхийлэв. Үүний хариуд аварга "За тэгээд амьдрал урт. Их ажил нэгээр дуусах биш" гэсэн хариултыг өгчээ.

Д.Дагвадорж аваргын энэ үйлдлийг аль хэдийн АН-ын батлах өвөртөлсөн түүний 2020 оны сонгуулимйн бэлтгэл ажил гэлцэх хүмүүс ч байна.

Юутай ч энэ хүүхдийн баяраар Хархорины 4000 хүүхэд аваргаас бэлэг гардан авч, интертаймент арга хэмжээнд оролцож, тоглож баярлах нь ээ.

mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Зочин IP: 103.212.117.244 2017 оны 05 сарын 13

    Албан тушаал, эрх мэдэлд санаархаж, АН-ын даалгавраар ийм үйлдэл хийж байгаа бол дэмий дээ. Гол нь сэтгэл байх ёстой. Үүнийг аваргын сэтгэл л гэж ойлгоё доо. Уг нь нийт хүүхдийн төлөө нэг том бүтээн байгуулалт хийсэн бол зүгээр байж, энэ удаа нэг хүүхдэд нэг өдөр идэх 25000₮ л оногдох юм байна. Гэхдээ эр зориг, эрч хүч, хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрөөрөө олсон мөнгөө хэрхэн зарцуулахаа ИХ аварга мэднэ л дээ. Гагцхүү сонгуулийн сурталчилгаа юм уу, эсвэл албан тушаал горьдсон байвал зохисгүй
  • zochin IP: 202.21.106.163 2017 оны 05 сарын 13

    huuhed huuhdiin bayraaraa 1 udur ch gesen magnaigaa teniitel bayrlag bayr hurgiy avargadaa. Olon huuhdiin bayrlaj bujignahiig harah saihan shuudee. Manaihan uguhuur shuumjilne. Turiig 20.0-aa ugsungui gedeg baij huvi hun yum uguhud bayrlaj talarhaj uram hairlaj biynee hundeldeg baih heregtei
Сэтгэгдэл