2017/07/22 Улаанбаатар 19º
2017 оны 05 сарын 13

Аргын тооллын 5 сарын 13, Санчир гараг. Хаврын адаг хөх луу сар Билгийн тооллын 18, Эрхтэний тэнгэрт одтой, цагаан хулгана өдөр. Барилдлага: Шид. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Суудал: Гал.

Өдрийн наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улайны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, эд малын гарлагатай.

www.mnews.mn.     

Сэтгэгдэл