2017/07/27 Улаанбаатар 13º
2017 оны 05 сарын 13

Асасэкирюү Дашням зодог тайлахаар болсон байна. Зодог тайлсны дараа сүмогийн холбоондоо Нишикижима Ояаката нэртэйгээр үргэлжлүүлэн ажиллахаар шийдсэн гэнэ.    


 Асасэкирюү Дашням Монголоос төрсөн гурав дахь Ояаката болж байгаа аж.

Түүний хувьд анх 1997 онд Ёкозүна Асашёорюүгийн хамт арлын оронд очиж, Мэйтокү сургуульд элсэн орсон 2000 оны нэгдүгээр сарын тэмцээнд мэргэжлийн сүмод анхны барилдаанаа хийж, Вакамацү дэвжээний улаан луу хэмээн барилдаж байжээ. Ингээд 2002 онд жюүрёо, 2003 онд макүүчид дэвшиж, 2007 онд сэкивакэ цол хүртсэн.


Дашрамд дурдахад Асасэкирюү Дашням өнгөрөгч дөрөвдүгээр сард иргэншлээ сольж, Японы иргэн болсон. Ояаката болохын тулд  тус улсын иргэн байх шаардлагатай тул тэр ийм шийдвэр гаргасан юм билээ. 

mnews.mn

Сэтгэгдэл