2017/05/27 Улаанбаатар -17º
2017 оны 05 сарын 13

Энэ долоо хоногийн пүрэв гарагт Баруун дөрвөн зам орчимд приус 20 маркын автомашин шатсан хэрэг гарсан.

Гал гарсан шалтгаан одоогоор тогтоогдоогүй байгаа боловч фэйсбүүкийн “Приус эзэмшигчдийн нэгдсэн групп”-ийнхэн шатсан машины эзэнд туслахаар хандивын аян өрнүүлж эхлээд байсан юм. Нийт 100 гаруй мянган гишүүнтэй тус группын гишүүн бүр доод тал нь 1000 төгрөг хандивлахад 11 сая төгрөг цуглах боломжтой гэсэн тооцоог ч гаргаад байсан.

Хандивын аяны хүрээнд өчигдөр оройны байдлаар гэхэд л 2 сая орчим төгрөг цугласан тухай мэдээлэл гарсан.

Тэгвэл шатсан машины эзэн даатгалтай байсан аж. Энэ талаар "МИГ даатгал" компани өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 

mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • zochin IP: 66.181.176.71 2017 оны 05 сарын 13

    Machinaa daatgald daatguulahdaa yamar ersdeluudees daatguulj baigaagaa sain nyagtlah, herev daatguuulj bui ersdeluud dotor chin galiin ersdel orson bol ta sanaa zovoltgui daatgalaar nehen telber avna gesen ug.
  • Зочин IP: 103.212.119.197 2017 оны 05 сарын 13

    Лизингээр зарагдаж байгаа машинуудад банкнаас тээврийн хэрэгслийн даатгал заавал хийлгэдэг.албан журам бол ойлгомжтой
  • машины хянах дээр тавьсан даавуунаас шатсан IP: 59.153.87.36 2017 оны 05 сарын 14

    машины хянах дээр тавьсан даавуун бүрээснээс болж шатсан. машин үйлдвэрлэгчид аяултай, байх шаардлагагүй учраас хийгээгүй
  • Zochin IP: 202.9.41.65 2017 оны 05 сарын 14

    Daatgaltai bj handiv guigaad bhdaa yahav dee zaluu hun bj
Сэтгэгдэл