2017/09/21 Улаанбаатар -2º
2017 оны 05 сарын 13

Орос, Англи, Хятад, Испани, Итали, Вьетнам, Тайвань гээд дэлхийн 74 орны компьютерууд 5 сарын 12-ны үдээс хойш гэнэт хакеруудын довтолгоонд өртжээ. Сүүлийн үед гараагүй өргөн хэмжээний энэ халдлагын эхний өдөр гэхэд л аюулт вирус бараг 36 мянган компьютерт халдварласан гэнэ. Хакеруудын энэ программ гэнэт төрийн албаны болон бусад байгууллагын компьютеруудыг блоколж, бүх файлыг нууцалж кодолсон байна. Баримт бичиг, зураг, дуу, видео материал, архив гээд асар их хэмжээний файлыг кодолсон хакерууд мөнгө шаарджээ. Код тайлах нууц түлхүүрийг биткойнаар буюу 300-600 орчим доллараар худалдаж авахыг тэд шаардаж байна. Удахгүй энэ төлбөрийн хэмжээ өсөх ба тодорхой хугацааны дараа бүх мэдээллийг сэргээх боломжгүй болох гэнэ.

Хамгийн өргөн хэмжээний дайралт Орост, дараа нь Украин, Тайван... гээд явагджээ. Оросын Мөрдөн байцаах газар, Дотоод хэргийн яамны дотоод сүлжээ, Английн Үндэсний эрүүлийг хамгаалах системийн компьютерууд гээд маш чухал байгууллагуудад вирус халдварласан. Гэхдээ оросууд мэдээллээ алдаагүй гэж мэдэгдлээ.

Харин Америкийн экс тагнуулч Эдвард Сноуден “Энэ кибер халдлагад Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг (ҮАБА) хамаатай, тэдний зохион бүтээсэн программ байна. Жишээ нь Английн эмнэлгүүдийн компьютеруудын систем эвдэхэд ҮАБА-н EternalBlue программыг ашигласан” гэж мэдэгдлээ. Тэгэхээр Америкийн тусгай албад энэ бүх хакерын довтолгоог зохион байгуулсан хэрэг үү? Нэмж өгүүлэхэд, “WannaCry-аар халдварласан компьютеруудыг эмчлэх арга байхгүй гэж “Би-би-си” дамжуулжээ.

“WannaCry” хэмээх энэ аюулт вирусын программ нь системд нэвтрэхийн тулд Windows (MS17-010)-н эмзэг талыг ашигласан. Уг нь “Microsoft” корпораци хамгаалах патч гаргасан ч дэлхийн ихэнх компьютерууд одоо хүртэл апдейт суулгаагүй нь ийнхүү илэрлээ. “45 мянга гаруй халдлага гарсан, гэхдээ илүү ч байж магадгүй. Оросын төрийн алба, байгууллагууд өөр операцийн систем, ОХУ-ын "Эльбрус" процессор ашигласны ачаар компьютеруудын зөвхөн 1%-д вирус нэвтэрсэн” хэмээн “Касперскийн лаборатори” мэдээлэв.

www.mnews.mn

Сэтгэгдэл