2017/07/27 Улаанбаатар 13º
2017 оны 05 сарын 13

Зун болохоос өмнө бие галбираа хэвийн байдалд оруулж, болж өгвөл хэдэн кг жин хасмаар байгаа бол энэхүү зөвлөгөөг хүлээн авна уу. 

Шоколадтай ванн
Та 0,5 литр бүлээн сүү бэлдээрэй, дээр нь гашуун хар шоколад хугалж хийнэ. Усны ууранд шоколадтай сүүгээ халаах ёстой. Ингээд шоколадтай сүүгээ сайн хутгасны дараа урьдчилан бэлдсэн ваннтай усандаа хийгээрэй. 

Гэхдээ шоколадтай ваннд 20 минутаас илүү сууж болохгүйг анхаар, яагаад гэвэл арьс чийгээ алдаж эхэлнэ. 7 хоногт 2 удаа ийм ваннд ороход та 2 кг орчим илүүдэл жингээсээ салах болно.

Давстай ванн
Бас нэгэн тураах ванн санал болгоё. Энэ тохиолдолд 300 грамм давс, 100 грамм хүнсний соод хэрэгтэй. Халуун усанд давс, соодыг уусгаж ваннаа бэлдэнэ. Давстай ийм ваннд 10-15 минут хэвтэхэд хангалттай. Ямар ч гэсэн та 300-500 грамм турах болно. Дараа нь бүлээн усаар биеэ зайлж, орондоо 1 цаг орчим хэвтэх ёстой шүү. 

Хэрэв та хоолны дэглэм баримталдаг бол үүнээс бүр илүү турах байх. Давс, соодтой ванн нь тураахаас гадна бас таны бие организмыг токсин, элдэв шаар хаягдлаас цэвэрлэж өгнө. 

www.mnews.mn

Сэтгэгдэл