2017/07/27 Улаанбаатар 13º
2017 оны 05 сарын 14

Аргын тооллын 5 сарын 14, Адъяа гараг. Хаврын адаг хөх луу сар. Билгийн тооллын давхарласан 18, Гар одтой, цагаагчин үхэр өдөр. Барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Мунхрахуй. Суудал: Шороо.

Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, эд малын гарлагатай.     

www.mnews.mn

Сэтгэгдэл