2017/11/19 Улаанбаатар -20º
2017 оны 05 сарын 14

Болгарын эмч Христо Мермерски бол дэлхийн 63 орны 200 дээд сургуульд хичээлээ зааж лекцээ уншдаг, мөн олон арван ном бичсэн хүн. Профессор Мермерски “Хоол хүнсээ буруу сонгосноор бид өөрсдөө авсныхаа таг дээрх хадаасыг хадаж байдаг” гэж мэдэгдлээ. 

"Өвчний 66%-ийг хоол эдгээдэг" гэж алдартай генетикч, профессор Мермерски зөвлөж байна. 83 настай эмч Мермерски эрүүл амьдарч урт наслах жор гаргажээ. Хэрэв та түүний энэ 9 дүрмийг сахивал эрүүл саруул байж 100 гартал насалж чадна.

Эрүүл амьдрах жор:
1. Зарцуулж байгаагаас илүү их илчлэг бүү хэрэглэ. 
2. Өдөрт 1 ширхэг алим ид.
3. Зайрмагтаж хөлдөөсөн ус ба ургамлын ханд уу. 
4. Идэвхтэй ажилла. 
5. Өдөр бүр шүршүүрт орж бай. 
6. Сэрүүхэн өрөөнд унт. 
7. Амралтын өдрүүдэд явган алх, эсвэл дугуй унаж 10-15 км аял.
8. Найз нөхдөөр өөрийгөө хүрээлүүл. Баярлан хөгжилд, инээ, бас сексээс бүү татгалз. 
9. Өөрийгөө хөгширч байна гэж хэзээ ч бүү бод. Өөрийгөө хөгширч байна гэж хэзээ ч бүү ярь.  

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл