2017/05/27 Улаанбаатар -17º
2017 оны 05 сарын 14

Америкийн Цахиурын хөндийг мэдэхгүй хүн байхгүй байх. Энд одоо нэгэн шинэ моод дэлгэрлээ. Цахиурын хөндийн оршин суугчид эрүүл мэнддээ анхааран глюкозын түвшнээ тогтмол шалгадаг болжээ. Үүний тулд тэд арьсан доороо жижигхэн багаж суулган үзүүлэлтүүдээ тогтмол хянаж байдаг. Ийм багажийг голдуу чихрийн шижингийн 1 ба 2 төрлийн өвчтэй хүмүүс зүүдэг. Өвчтөний арьсан доор чихрийн түвшинг тогтмол хэмжих багаж суулгаж, гар утас луу шууд үр дүнг нь мэдээлдэг. Мөн тусгай хавсралт татаж суулгаад хоолны дэглэм, стресс, нойр, биеийн ачаалал, бүр өлсөх нь хэрхэн өвчтөнд нөлөөлж байгааг харж болно. 

Ингэж биеийн байдлын талаар мэдээлэл цуглуулах аргыг нээгээд 10 жил болсон ч одоо л гэнэт олны сонирхлыг их татах болжээ. Энэ шинэ моодыг одоо бүр чихрийн шижингээр өвчлөөгүй хүмүүс хүртэл дуурайх болжээ. Тэд зүгээр л киборг болохыг хүссэн гэнэ. Хүмүүс өөрийн тухай мэдээлэл цуглуулж, амьдралын өнөөгийн хэлбэр нь хэрхэн биеийн байдалд нөлөөлж байгааг мэдэхийн тулд датчик суурилуулдаг. Түүнээс гадна ингэж хянаснаар чихрийн шижин, таргалалтаас сэргийлж чадна гэж найддаг аж. 

"Epicenter" зэрэг зарим компани одоо өөрийнхөө ажилтнуудын гарт тусгай NFC-чип суулгаж байна. Хэмжээгээр будаа шиг энэ чип бол тэдний ажлын үнэмлэхийг орлодог. Түүгээр бас оффисын принтер, факс зэрэг тоног төхөөрөмжийг удирдах боломжтой, тэр бүү хэл энэ чипээрээ гуанзад хоолны төлбөр хийж болно. Чип суулгах амархан, тариураар л эрхий ба долоовор хурууны завсар арьсанд тарьчихдаг.

Одоо бүр ертөнцийн зүгийг тодорхойлох чип суулгах моод энд гарчаа. Үүнийг “Cyborg Nest”-н баг бүтээсэн, гол санаачлагч нь Нил Харбиссон. Түүний толгой дээр өнгө таньдаг антенн байгааг доорх зургаас хүлээн авна уу. 

www.mnews.mn

Сэтгэгдэл