2017/05/30 Улаанбаатар
2017 оны 05 сарын 15

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр намуудаас бүртгүүлсэн нэр дэвшигч нарыг 2017 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд бүртгэх эсэх асуудлаар хуралдаж шийдвэрээ гаргасан байна.

Тодруулбал, хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг бүртгэжээ.

Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг хэд хэдэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна. 

Үүнд:

1. Нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу. Тухайлбал, хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй.

2. Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, ялтайд тооцох хугацаа дуусаагүй. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах аж.

3. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны 8 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзэж бүртгэхээс татгалзжээ.

 

mnews.mn

Сэтгэгдэл