2017/05/27 Улаанбаатар -17º
2017 оны 05 сарын 15

Алдартай од Жастин Бибер одоо “Purpose” аялан тоглолтоо хийж байна. Гэхдээ түүний тавьсан шаардлагаас болоод Энэтхэг даяар бөөн дуулиан дэгдэв. Жастины тавьсан шаардлагыг уншицгаа. Жастин өөрийн бүх найз, дагалдагч нартаа зориулан Rolls-Royce машинууд, 5 одтой зочид буудал 2 ширхэгийг хоосолж бэлдэхийг тушаасан гээд төсөөл дөө.

Тэр 120 хүн дагуулж очсон болохоор мэдээж буудлуудыг бүхлээр түрээслэхээс ч яах билээ. Мэдээж зочид буудлын өрөөнд джакузи, иллэгийн ширээ, бас йогийн дасгал хийх үед анхилуун үнэртэн, чакрын номууд байлгах ёстой гэжээ. Түүнчлэн Жастин хувийн тогооч нарын бүхэл бүтэн баг өөрсдөд нь үйлчлэхийг шаарджээ. Жастин Бибер анхны концертоо Мумбайд 5 сарын 10-нд хийсэн.

Шоуны дараа тэр хотоор зугаалж байгаад ойролцоо зогсч байсан сургуулийн автобус руу гэнэт шагайжээ. Энэтхэг хүүхдүүдийн хувьд Бибер ийнхүү тэдний автобусанд орж ирсэн нь гэнэтийн үйл явдал байлаа. Тэд үнэхээр баярлаж бишрэн гайхжээ. Асар том шоуны өмнөхөн Жастин 100 тасалбараа хүүхдүүдэд үнэгүй тарааж, тэдэнд зориулан хаалттай лаунж бүс байгуулан хоол, ундаагаар дайлсан байна.

www.mnews.mn 

Сэтгэгдэл