2017/09/21 Улаанбаатар -1º
2017 оны 05 сарын 15

 “Аржанчивлан” чиглэлийн автобусанд сууж явсан иргэний цүнхнээс монгол мөнгөөр 21 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний БНСУ-ын вон өнгөрсөн долоо хоногт алдагджээ.

Энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж гэмт хэрэгтнүүдийг илрүүлэхэд, 6-7-уулаа нийлж дээрх хулгайг хийсэн байна. Улмаар хулгайч нар воныг монгол мөнгөөр солиулж, бүгд хувааж аваад байсан ба алдагдсан мөнгөний 30 хувийг үрсэн байжээ.

Харин үлдсэн мөнгийг өөрсдийн амьдардаг орон сууцны хаалганы хавтаст нуусан байсныг цагдаагийнхан илрүүлсэн байна.

Энэхүү хулгайн хэргийг цагдаагийн байгууллагад үргэлжлүүлэн шалгаж байгаа ба бүлэглэлийн тэргүүлэгч этгээд нь өмнө нь хар тамхины хэргээр ял эдэлж байсан нэгэн байжээ.

 

mnews.mn

Сэтгэгдэл