2017/05/27 Улаанбаатар 17º
2017 оны 05 сарын 15

Тендерт оролцогч аж ахуйн нэгж, иргэд болон төрийн үйлчилгээг нэг цэгээс хүртэх “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр 10-17 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болж байна.

Уг өдөрлөгт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх ба иргэд, аж ахуйн нэгжийн санал зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгах аж.


Өдөрлөгийн үеэр худалдан авах ажиллагаанд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, цахим тендер шалгаруулалтын шинэ системийн талаар мэргэжлийн баг зөвлөгөө өгч, цахим тендерт оролцогчийн нууцлалын код олгох юм.


Мөн улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжиж буй тендерийн талаар бүх төрлийн мэдээллээр хангах, тендерт оролцогчдод хууль журам, жишиг бичиг баримтын талаар зөвлөгөө өгнө.


Иргэдийн хувьд Олон нийтийн оролцоотой худалдан авалтын талаар мэдээлэл авахаас гадна оршин суугаа дүүрэг хороондоо хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.

mnews.mn

Сэтгэгдэл