2017/09/21 Улаанбаатар -1º
2017 оны 05 сарын 15

Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр, “Гурвалжингийн гүүр”-нээс урагш байрлах объектэд 12:00 цагийн үеэс эхлэн ноцтой их хэмжээний гал гарчээ.

 Хөөсөнцөрийн үйлдвэрт хөөсөнцөр шатаж байгаагийн улмаас өтгөн хар утаа гарч, ойр ойрхон тэсэрч байгаа дуу ойр орчимд нь сонсогдсон аж.

Гал түймрийн дуудлага нийслэлийн онцгой байдлын газарт 12 цаг 02 минутад ирсэн байна. Гал түймрийг унтраахаар нийслэлийн гал түймрийн дөрвөн ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж, галын бүрэн унтраажээ. Гал "NOTZ" ХХК-ийн байранд гарсан бөгөөд хашаанд нь том оврын гурван машин байсан гэв. 

Гал түймрийн улмаас бэртсэн гэмтсэн хүн байхгүй болохыг албаныхан мэдээллээ.  Галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй бөгөөд гал гарах үед хөөсөнцөрийн үйлдвэрийн ойр орчимд байсан иргэд үйлдвэрлэлийн  үйл ажиллагааны зөрчил байж магадгүй гэдэг тайлбарыг хэлж байна.

mnews.mn

Сэтгэгдэл