2017/07/27 Улаанбаатар 13º
2017 оны 05 сарын 15

МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшихээр СЕХ-нд хүсэлтээ хүргүүлсэн ч түүнийг бүртгэх боломжгүйг ням гарагт мэдэгдсэн.

Тэгвэл МАХН-ынхан одоо Н.Энхбаярын оронд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудлыг шийдэхээр шуурхайлж байгаа аж. Одоогоор УИХ-ын гишүүн асан "босоо" С.Ганбаатар, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, хуульч С.Нарангэрэл нарын нэр яригдаж байгаа гэх мэдээлэл байна.

Эдгээр эрхмүүд дундаас олон нийтэд илүү нэр хүндтэй гэгдэж С.Ганбаатар нэр дэвших эрх авах магадлал тун өндөр байгаа аж.

Гэвч шийдвэрлэх цаг мөчид Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуулийн хэрхэн өөрт ашигтайгаар эргүүлж, хэнтэй "наймаалцах" вэ гэдэг шийдвэрээ гаргах нь ойлгомжтой. МАХН-аас хуулийн шаардлага хангаагүй Н.Энхбаярын оронд нэр дэвшигчийг тодруулж СЕХ-нд өргөн барих хуулийн хугацаа 48 цаг юм байна. Тэгэхээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын өрсөлдөгч тун удахгүй тодорхой болох нь ээ. 

mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Bagi IP: 27.123.214.114 2017 оны 05 сарын 16

    Yanaa iim erunhiilugchtei bolchuul
Сэтгэгдэл