2017/09/21 Улаанбаатар -1º
2017 оны 05 сарын 15

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан бусдыг зодож, хүнд гэмтээсэн хэрэг гарсан байна. Тодруулбал энэ сарын  12-13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "River sounds" цэнгээний газарт уг хэрэг гарчээ.


ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын ажилтан Б гэгчид зодуулсан иргэн ухаангүй ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хохирогчийн тархинд цус харавсан, гавлын яс цуурсан, хамар цөмөрсөн, уруул сэтэрсэн зэрэг гэмтлүүд авчээ.


Хэрэг үйлдсэн этгээд тухайн үед согтуу байсан гэнэ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж эхлээд байна.

mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • АН-н залуу гишүүн IP: 150.129.141.205 2017 оны 05 сарын 15

    Тусгайгийнхан энгийн хүмүүс дээр дадлага хийдгийг бодтиулах юмсан 1-р хэлтсийн шийдвэр зодуулсан, хүн буруутай гэж гарнга Цагдаа нар иргэдээ ална гэмтээнэ дарга нар эд хөрөнгийг нь цөлмөнө Монголчууд бидний хувь заяаа ийм ажээ Бүгд хувиа хичээсээр хувьсгалыг үүсгэгчид алуулаа биздээ Хохь го болнодоо
Сэтгэгдэл