2017/09/23 Улаанбаатар
2017 оны 05 сарын 16

Шалгалт шүүлгийн улирал эхэллээ, оюутан сурагчдад хэрэгтэй байх хэмээн энэхүү зөвлөгөөг хүргэж байна. Их Британий Манчестер хотын их сургуулийн эрдэмтэд ой тогтоолтыг сайжруулах маш энгийн арга олж нээжээ. Өдөр бүр 30 секунд энэ дасгалыг хийх ёстой. 

Доорх зурганд харуулсан шиг хоёр нүднийхээ хүүхэн харааг нэгэн зэрэг ийш тийш болгож хөдөлгөх нь ой тогтоолтыг хариуцсан тархины бүсийг идэвхжүүлдэг аж. Туршилт явуулж үзэхэд өдөр бүр нүдний иймэрхүү дасгал хийдэг сайн дурынхны шинэ үг, дуу авиа, хэлбэр тогтоох чадвар нь огт дасгал хийгээгүй хүмүүсийнхтэй харьцуулахад хавьгүй илүү сайжирч байжээ. Ямартай ч нүдний энэ дасгалын ачаар ой тогтоолт дор хаяж 10%-иар нэмэгддэг гэж эрдэмтэд мэдэгдлээ. 

Судалгааны багийн удирдагч, профессор Эндрю Паркер “Нүдний хүүхэн харааг нэгэн зэрэг ингэж хөдөлгөх нь тархины хоёр тал бөмбөлгийн зохицуулгыг нэмэгдүүлдэг. Тэр тусмаа нүдний хүүхэн харааг дээш доош болгохын оронд хоёр тийшээ шилжүүлэн харж хөдөлгөх илүү үр дүнтэй” хэмээн тайлбарлав. 

М.Цогзолмаа, www.mnews.mn 

Сэтгэгдэл