2017/07/27 Улаанбаатар 13º
2017 оны 05 сарын 16

Зүүн азийн волейболын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг "Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн" энэ жил Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Тэмцээн энэ сарын 20-25 өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.

Тус тэмцээн нь 1998 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд манай улсад ийнхүү 4 дэх удаагаа болох гэж байгаа аж. Тэмцээн тавдугаар сарын 20-ны өдөр 13:00 цагаас “B” хэсгийн Хонгконг болон БНАСАУ-ын шигшээ багуудын тоглолтоор эхлэх бол манай улсын шигшээ баг эхний тоглолтоо 19:00 цагаас БНСУ-ын шигшээ багийн эсрэг хийх юм.


Уг тэмцээнээс Монголын эмэгтэй шигшээ баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Харин эрэгтэй шигшээ баг 2015 оны тэмцээнд IV байранд шалгарч байсан бөгөөд энэ жил нутагтаа медалийн тавцанд хүрэх зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа базаажээ. Азийн зүүн бүсийн волейболын холбооноос 2012 оноос эхлэн энэхүү тэмцээний эмэгтэй, эрэгтэй төрлүүдийг тусад нь явуулж байхаар шийдвэрлэсний дагуу тус тэмцээн 2012 онд БНХАУ, 2014 онд Хятадын Хонг Конгод(эмэгтэйчүүд), 2013 онд Тайванд, 2015 онд Монголд, 2016 онд Хятад улсад тус тус зохион байгуулж байсан аж. 


mnews.mn

Сэтгэгдэл