2017/11/19 Улаанбаатар -23º
2017 оны 05 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн Н.Энхбаярыг Сонгуулийн Ерөнхий  хороо бүртгэж аваагүй билээ.

Тиймээс МАХН-аас нэр дэвшүүлэх дараагийн хүний нэрийг СЕХ-д өргөн барихаар болсон байна. Хуулийн дагуу нэр дэвшигчийг намын хурлаар оруулж тодруулах ёстой.

Тиймээс МАХН Бага чуулганаа өнөөдөр 14.00 цагаас хуралдуулахаар болжээ.

Тус намын гишүүн хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэл өчигдөр нэр дэвших хүсэлтээ намын удирдлагууддаа албан бичгээр хүргүүлжээ.

 

mnews.mn

Сэтгэгдэл