2017/05/27 Улаанбаатар -17º
2017 оны 05 сарын 16

Хоёрдугаар ангийн сурагч сургуулийнхаа үзүүртэй төмөр хашаанд нэвт сүлбэгдэж амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 12-ны өдөр гарсан байна. 

Талийгаач Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЕБС-ын сургуулийн сурагч байсан аж. Хэрэг гарсан өдөр талийгаач хүү хичээлээ тараад сургуулийнхаа хашаанд тоглож байжээ. Хүүг сургуулийн хашаа давах гэж байхад хажуу талаас нь цуг тоглож байсан хүүхэд түлхсэнээс хажуу бөөрнөөсөө нэвт сүлбэгдэн газар дээрээ амь насаа алдсан гэнэ.

Энэ хэргийг одоогоор харъяа цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд талийгаачийг түлхсэн сурагч болон сургуулийн удирдлагууд, багш нараас мэдүүлэг авчээ.

mnews.mn

Сэтгэгдэл