2017/09/23 Улаанбаатар
2017 оны 05 сарын 16

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын байнгын хорооны хуралдааны үеэр үг хэлсэн бичлэг цахим орчинд тарж, олны бухимдлыг төрүүлсэн.
Төрийн ордонд, байнгын хорооны хуралдаан дээр согтуу үг хэлж байна гэж харагдаж байсан уг бичлэгийн талаар эрхэм гишүүн тайлбар хийсэн байна.

Д.Дамба-Очир "Тэр орой 11 цагийн үед хурал болсон. Тухайн үед миний хувьд даралт, бие тааруухан байсан байх. Дараа нь тариа тариулсан. Хүмүүс надад таны даралт ихэссэнээс болоод өөр яриад байх шиг байсан гэж хэлсэн. Надад мэдэж байгаа юм алга. Өөрөө ч анзаараагүй" хэмээжээ. 

Түүнчлэн тэр өдөр согтууруулах ундаа хэрэглээгүй юм уу гэсэн асуултад "Тийм зүйл гэж юу байх вэ. Миний хувьд архи уудаг хүн биш" гэсэн хариултыг өгчээ. 

Эрхэм гишүүн үнэхээр үг хэл нь орооцолдох хэмжээнд хүртлээ бие нь тааруу байсан ч хуралдаа суусан уу, эсвэл согтуу байсан үеэ цагаатгах гэж арга зохиов уу, бүү мэд. 

mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • niaz ni IP: 103.10.22.30 2017 оны 05 сарын 23

    хоюулаа нэг шил архи уугаа биздээ ахиад нэгииг уухуугэхэд одоо хуралтай болохгүй үнэртэнэ гээ биздээ
  • gfth IP: 89.24.97.72 2017 оны 05 сарын 27

    harvaas sogtuu l bshde har sda chin
Сэтгэгдэл