2017/05/27 Улаанбаатар -17º
2017 оны 05 сарын 16

7000 багшаас шалгалт авахад тэдний мэргэжлийн түвшин, боловсрол маш доогуур түвшинд байгаа нь илэрчээ. “Багш нарын ердөө 5% нь энгийн, хялбар тестийн бүх 25 асуултад хариулсан. Гэтэл багш нарын 70% орчим нь босго 13 оноог ч аваагүй” хэмээн “Назарбаев-оюуны сургууль”-ийн тэргүүлэгч Куляш Шамшидинова мэдэгдлээ. 

Энэ бол онигоо биш, "Казахстан улсын багш нараас шалгалт авахад 70% нь өөрсдийн заадаг хичээлийн энгийн тестийг өгч чадалгүй унасан" гэж К.Шамшидинова мэдээлснийг тус улсын “Актобе Таймс” сонин зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд дамжуулав. Тэр бүү хэл ихэнх багш нар ном бараг уншдаггүй болохыг дээрх шалгалт тодруулжээ. Жишээ нь Казахын уран зохиолын багш гэхэд л аман шалгалтан дээрээ дунд сургуулийн хөтөлбөрт орсон олон шүлгээс нэгийг ч цээжээр уншиж чадаагүй байна.

Хамгийн инээдтэй нь, XXI зуунд цахим эрин зуунд амьдарч байж ихэнх казах багш яагаад ч юм компьютер муу мэддэг ажээ. “Зарим багш бүр өөрийн цахим шуудангийн логин, нууц үгийг тогтоож чаддаггүй” хэмээн “Назарбаев-оюуны сургууль”-ийн тэргүүлэгч Куляш Шамшидинова мэдэгдэв. 

Энд Казахстаны багш нарын тухай ярьж байгааг дахиад онцолъё, манай Монголын багш нар тэднээс хавьгүй илүү гэдгийг бид мэдэх хойно.

www.mnews.mn

Сэтгэгдэл