2017/07/27 Улаанбаатар 13º
2017 оны 05 сарын 16

Зэвхийсэн саарал, нэгэн хэвийн уйтгар төрүүлэм ядуусын хорооллыг содон, этгээд, гоё сайхан өнгөөр будаж орон нутгийн түүхэн дурсгалт газар болгон хувиргавал гадаадын ба дотоодын жуулчдыг татахад хэрэгтэй гэж төрийн түшмэд үзжээ. 

“Жуулчид олноор ирвэл мөнгөний урсгал нэмэгдэн, шинэ ажлын байр олширч улмаар орон нутгийн иргэдэд хэтийн сайхан төлөв нээж өгнө. Өөрөөр хэлбэл энэ төслийн дараа цоо шинэ, огт өөр амьдрал эхэлнэ” хэмээн Индонезын Засгийн газар найдаж байна. 

Индонезын Засгийн газар ийнхүү ядуусын хорооллын 232 байшинг будаж, солонгын өнгөөр алагласан тосгон болгон хувиргалаа. Кампунг Пеленджи хэмээх энэ тосгоны иргэдэд ийм бэлэг барихын тулд Засгийн газар олон зураач, дизайнер, ажилчдыг их мөнгөөр хөлсөлжээ.  Тодруулбал, энэ бүх эрээн мяраан будганд Засгийн газар 22’000 гаруй доллар зарцуулсан аж.

www.mnews.mn

Сэтгэгдэл