2017/11/19 Улаанбаатар -23º
2017 оны 05 сарын 16

"Лантуун дохио" ТББ-ын гишүүн МУИС-ын Хууль зүйн сургуулийн оюутан Б.Төгс нүүр номондоо нэгэн зар тараасан байна.

Уг зард "Шэйр хийж тус болно уу! Их хэмжээний мөнгөө хаясан хүнийг хайж байна!
5 сарын 15-ны орой 21-н цагийн орчимд Налайх-Багшийн дээд гэсэн автобуснаас 64-н буудалд буухдаа их хэмжээний мөнгөө унагаасан эгчийг хайж байна. Ямар их шаналж уйлж байгаа болдоо гэж бодохоос өр өвдөөд байхын таны мөнгийг цагдаад өгсөн байгаа шүү. Эзэн нь хэрвээ байвал Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэстэй холбогдох юм уу 80022112 гэсэн утас руу залгана уу!" гэжээ.


Сэтгэгдэл