2017/09/23 Улаанбаатар
2017 оны 05 сарын 17

Бүсгүйчүүд голдуу нүүрний арьсаа ихэд анхаарч арчлан их цаг зав, мөнгө зарцуулдаг хэрнээ хүзүү эрүүгээ мартах тохиолдол бий. Гэтэл хүзүүг нь хараад бүсгүй хүний насыг тодорхойлж болдог, тиймээс энэ бол чухал үзүүлэлт. Та бүхэн хүзүү, эрүүгээ арчлах энэ 2 аргыг хэрэглээд үзээрэй. 

Зөвлөгөө № 1
Нэг стакан усанд 1 хоолны халбага нимбэгийн шүүс, 1 хоолны халбага эмнэлгийн спирт (эмийн санд зардаг), 1 цайны халбага давс хийж сайн хутгана. Хүзүүгээ сайхан цэвэрлэсний дараа бэлдсэн уусмалд хөвөнгөө дүрэн түрхээрэй. Хүзүү жаахан хатсаны дараа угааж арилгалгүй шууд тэжээлийн тосыг хурууныхаа өндгөөр зөөлхөн товшин түрхэх ёстой. Энэ ажиллагааг 7 хоногт 3 удаа хийвэл зохино. Хүзүү, эрүүгээ ингэж арчилж байвал 1 сарын дараа та наснаасаа залуухан, сайхан харагдах болно

Зөвлөгөө № 2
Хүзүү, эрүүний арьсаа чангалах өөр нэг энгийн аргыг санал болгоё. Та бинтийг хэд давхарлан давсны уусмалд норго. 1 аяга усанд 1 цайны халбага давс найруулан бэлдэх хэрэгтэй. Ингээд давсны уусмалд норгосон бинтээ үрчийсэн арьсан дээрээ тавьж, дээр нь хуурай бинтээр давхарлан орооно. 30 минутын дараа нойтон бинтээ аваарай. 7 хоногт 2 удаа ийм давстай усаар жин тавихад үрчийж унжийсан арьс сайн татагдаж чангарна. Жирийн давсыг далайн давсаар орлуулсан ч болно. 

www.mnews.mn

Сэтгэгдэл